2025 оны 06 сарын 30
ICT (Интерференциал эмчилгээ)
ICT эсвэл IFC гэгддэг интерференциал гүйдлийн эмчилгээ нь нөхөн сэргээх физик эмчилгээний эмнэлгүүдэд өргөн хэрэглэгддэг цахилгаан эмчилгээ юм. Архаг өвдөлт болон мэс заслын дараах эмчилгээнд хэрэглэгддэг. Булчингийн өвдөлт чангаралыг тайвшруулах, суллах, хаван, үрэвслийг багасгах, цусны урсгалыг нэмэгдүүлэх, өвдөлт намдаах, өөрийгөө эдгээх үйл явцыг хурдасгахад ашигладаг.
Интерференцийн гүйдлээр дараах биеийн хэсгүүдэд эмчилгээ хийж болно.
1. Хүзүү- Хүзүүний нугалам, дарагдсан диск, нугасны сувгийн нарийсал зэрэг эмээр дарагддаггүй өвдөлтүүдэд ICT нь өвдөлтийг дарангуйлж мэдрэлийн дамжуулалтыг хааж чаддаг.
2. Нуруу- Мэдрэлийн гэмтэл, дискний ивэрхийн өвчин зэргээс шалтгаалсан доод нурууны архаг өвдөлтийг эмчмлнэ.
3. Өвдөг- Өвдөгний үений өвчлөл болох остеоартрит, ревматойд артиритыг эмчлэхэд ашиглаж, үений хаванг багасгаж болно.
4. Мөр- Мөрний булчин шөрмөс гэмтсэн тохиолдолд үр дүнтэй эмчилгээ болдог.
5. Мэдрэл- Захын мэдрэлийн эмгэг, невралги эсвэл герпетикийн дараах гэмтэл зэрэг мэдрэлийн өвдөлтийг ICT гээр эмчилж болно.